Нийслэлийн Засаг даргыг сонгох НИТХ-ын хуралдаан үргэлжлэн хуралдаж эхэллээ.

Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар нэр дэвшээд буй юм. Өнөөдрийн хуралдаанаар Тооллогын комисс байгуулах гэж талууд маргаж, 4 удаа завсарлага авсаны эцэст дөнгөж сая тооллогын комиссын бүрэлдэхүүнийг төлөөлөгчдийн 75 хувийн саналаар баталлаа.

Тооллогын комиссын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч:

  1. Н. Батсүмбэрэл
  2. Г.Төмөрбаатар
  3. Д.Баярсайхан
  4. Д.Амарбаясгалан
  5. Ц.Одонтунгалаг нарын 5 хүнийг оруулав.

Ингэснээр тооллогын комисс саналын хуудас бэлтгэх, санал хураалтын журам батлах ажилдаа орлоо.

Үүний дараа нууц санал хураалтаар Хотын даргыг сонгох юм.

НИТХ-ын хуралдааныг шууд дамжуулж байна.