"Дүүрэг бүрд эрэгтэйчүүдийн кабинет байгуулна"

Б.Баясгалан
11 сарын 20, 2020

“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн төслийг боловсруулжээ. 

Уг төсөл нь: 

  1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл, 
  2. Хүний хөгжил, 
  3. Амьдралын чанар ба дундаж давхарга, 
  4. Эдийн засаг, засаглал, 
  5. Ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, 
  6. Бүс, орон нутгийн хөгжил, 
  7. Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байна.


Ирэх 5 жилийн хугацаанд нийслэлд хэрэгжүүлэхээр дээрх төсөлд тусгасан зорилтуудаас 21-ийг нь онцлон хүргэж байна.

- Нийслэлийн нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг QR кодоор танилцуулах аппликэйшн бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

- Дүүрэг бүрд эрэгтэйчүүдийн кабинет байгуулагдсан байна.

- Эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах болон хууль бус наймаа, бэлгийн мөлжлөг зэрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгана.

- Нийслэлийн айл өрхүүдийн угийн бичиг хөтлөлтийг нэмэгдүүлсэн байна.

- Оюутан, залуучуудын цагийн ажил хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

- Инновацыг хотын тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлнэ.

- Үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн байна.

- Технологи нутагшуулах, лаборатори, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар стандартын шаардлага хангасан хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна.

- Дагуул, хаяа хот, тосгодод хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлсэн байна.

- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгож, оршуулгын газруудыг нөхөн сэргээж, ойжуулна.

- Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

- Эрүүлжүүлэх, саатуулах төвийн барилгыг шинэчлэн барьж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг сайжруулсан байна.

- Зарим их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэл, салбараар төрөлжүүлж, дагуул хотуудад шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

- Ногоон барилгын стандарт боловсруулж, нэвтрүүлсэн байна.

- Түрээсийн олон төрөлт болон орлогод нийцсэн орон сууц төслүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн зорилтот өрхүүдийг орон сууцаар хангана.

- Хотын барилга байгууламжийг паспортжуулан, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийнэ.

- Эрчим хүчний цэнэг хураагуурын станц шинээр ашиглалтад оруулсан байна.

- Хийн түлшний дулааны эх үүсвэрүүдийг барьж байгуулна.

- Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ авч хотын хэсгийн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг нэмэгдүүлнэ.

- Цахилгаан тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэрээр цэнэглэх цэгийг байгуулсан байна.

- Улаанбаатар хотын зүүн, баруун хэсэгт ачаа тээврийн логистик, зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулсан байна.


“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн тус төслийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус төсөлд иргэдийн саналыг цахимаар авч буй аж. Санал өгөх талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.