Энэ жилийн есдүгээр сарын нэгэн бямба гарагт тохиож байна. Тэгвэл ЕБС-ийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1 буюу бямба гарагт болж, харин есдүгээр сарын 3-наас хичээллэж эхэлнэ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

Нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ныг хүртэл үргэлжилнэ. 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх юм байна.