Францын нэгэн сонинд мэдээлснээр Парис хотын оршин суугч ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авч байхын тулд үхсэн гэж мэдэгдэлгүй цогцсыг нь 7 жил нууж байсныг илрүүлжээ.

47 настай Серби эр Саса өнгөрөгч Мягмар гарагийн өглөө өөрөө цагдаа дээр очин хэрэгээ хүлээсэн бөгөөд түүний ээж Злака гэх эмэгтэй 2014 онд 75 насандаа хорт хавдрын улмаас ямар ч эмнэлгийн тусламж авалгүй гэртээ нас барсан хэмээжээ.

Ле Парисиен сонины мэдээлэлж байгаагаар түүнийг цагдаагийн газар очсоны дараагаар цагдаагийн газар болоод шүүх цагдаагийн ажилтнууд, сэжигтний хамтаар гэрт нь очсон бөгөөд хохирогчийн цогцсыг брезентээр ороож, ураг хэлбэртэй занданшуулаад чемоданд хийж угаалгын өрөөндөө хадгалсан байхыг олжээ. 

Сасагийн хэлснээр тэр эхэндээ ээжийнхээ цогцсыг шүүгээнд хадгалж байсан ба өмхийрөх үнэрийг нь дарахын тулд барилгын хөөс ашиглаж байжээ. Тийнхүү ээжийнхээ нас барсны гэрчилгээг бүрдүүлэлгүй хэргийг нууснаар тэтгэврийнх нь мөнгийг авсаар байх болжээ. 

Мөн хөрш нь ээжийг нь яагаад үзэгдэхгүй байгааг асуухад тэр “Злака амьдралынхаа сүүлийн жилүүдийг нутагтаа өнгөрөөмөөр байна гээд Серб явчихсан” гэж хэлсэн байжээ.

Тийнхүү Сасаг Парис хотын шүүхийн хяналтад шилжүүлсэн ч хэвлэлийн мэдээлэлж байгаагаар түүнийг төдөлгүй сулласан байна.

Хэргийн газар болоод хохирогчид хийсэн шинжилгээгээр ямар нэг хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй ажээ. 

Нэрээ нууцалсан этгээдийн мэдэгдсэнээр Сасаг орон сууцнаас нь гаргах мэдэгдэл очсон тул цогцсыг хааш хийхээ мэдэхгүй тэр чигтээ хэргээ хүлээсэн байх хэмээн сэжиглэж байгаа гэнэ.


Эх сурвалж: MSN