Цэвэр цэмцгэр байна гэдэг эрүүл мэнд, амьдрах орчны сэтгэл ханамж, хувь хүний төлөвшил гээд олон талын ашиг тустай. Жишээ нь, бид их цэвэрлэгээ хийхэд стресс тайлагдсан байдгийг анзаардаг. Гэхдээ эмх замбараагүй байдал ч өөрийн давуу талтай гээд боддоо. Замбараагүй байх нь доторхи хүнд тань эерэгээр нөлөөлдөг аж.

Эмх замбараагүй, хөглөрсөн өрөө нь тогтсон, хэвшмэл стандартаас түр ч гэсэн ангид байж, амрахад тусалдаг. 2013 оны судалгаагаар хүмүүст замбараагүй, хөглөрсөн өрөөнд байхад илүү их бүтээлч санаа төрдгийг тогтоожээ. Тэдэнд шинэлэг зүйлс туршиж хийх сэдэл төрдөг байна.

Өдөр, цаг, хором, мөч бүрт цэвэр цэмцгэр байдлаа алдахгүй байх боломжгүй. 

 Харин үргэлж цэвэр байхыг эрмэлздэг хүмүүсийг хүчээр цэвэрлэгчид гэж нэрлэдэг. Тэд цэвэрлэгээ хийх нь тайвшруулдаг гэж үздэг бөгөөд шалан дээрх жижигхэн толбыг ч хараад цочирддог байна.

Цэвэрлэгээнд тийм ч их анхаарахгүй байх нь цаг хэмнэх давуу талтай. Хөдөлгөсөн бүх зүйлсийг эмх цэгцэнд оруулах нь цаг их зарцуулах нь мэдээж. Хааяа ч гэсэн өрөөгөө эмх замбараагүй хэвээр байлгах нь дуртай, сонирхсон зүйлсэд зориулах цаг зав, эрч хүчийг олгодог.

Заримдаа эмх цэгцгүй, хөглөрөл дундаас хайсан зүйлсээ олоход амархан, хайсан зүйлс яг л гарын дор байж байдаг. Эмх замбараагүй ажлын ширээ хэцүү байж болох ч хэрэгтэй зүйлс ширээн дээрээ л байж байна. 

Бүхнийг зохион байгуулж, төлөвлөдөг хүмүүс гэнэтийн зүйлсд бэлтгэлгүй байдаг. Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн бөгөөд замбараагүй хүмүүс гэнэтийн зүйлсийг маш тайвнаар хүлээж авч чаддаг нь тогтоогджээ. 

Мэдээж цэвэрлэгээ гэдгийг мартаж, замбараагүй байдалдаа дасан зохицъё гэж хэлээгүй ч юм бүхэн хоёр талтайн адил хааяа ч болов замбараагүй байх нь бидний амьдралд эерэгээр нөлөөлдөг.