Орон сууцны хорооллуудад коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор дамжин халдварлах магадлал өндөр байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр танилцууллаа.

Энэ талаар НЭМҮТ-ИЙН Орчны эрүүл мэндийн албаны дарга, Анагаах ухааны доктор Б.СУВД Баянгол дүүргийн 6 дугаар хороонд дөрвөн өрхийн найман тохиолдол энэ сарын 9-ны өдөр батлагдсан. Уг тохиолдлуудад халдвар агаар сэлгэлтийн системээр дамжсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Учир нь өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны харалдаа дээд, доод давхарын айлууд бөгөөд агаар сэлгэлтийн нэг сувагтай байна. Мөн айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан нь нэг айлаас нөгөө айл руу агаар нэвтэрч орж байсныг харуулж байна.

Дэлхийд агааржуулалтын хоолойгоор дамжсан гэх нотолгоо байхгүй хэдий ч олон хүн бөөгнөрсөн газарт батлагдсан тохиолдлыг судлахад агаарын урсгалын чиглэл даган хүмүүс халдвар авсан байгааг тогтоосон” хэмээлээ.

Тухайлбал, БНХАУ-ын нэгэн хоолны газарт коронавирусийн халдвартай иргэн үйлчлүүлснээр тус хүний салхины чиглэлийн доор байсан есөн хүнээс халдвар илэрсэн байна.

Дотроо агаар сэлгэлттэй өрөөнд хурал зохион байгуулахад халдвар тархсан тохиолдол бүртгэгдсэн тул байгалийн агааржуулалт нэн шаардлагатай байгааг тогтоосон гэдгийг мөн онцоллоо. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.


  Зөвлөмж: 

1. Агааржуулалтыг сайжруулах

  •  Байнга агаар сэлгэх /Жишээ нь, Үйлчлүүлэгч нарын явж байгаа зүгээс кассчин руу агаарын урсгал явахгүй байхаар агааржуулалт хийх/

  • HEPA Фильтр бүхий агаар шүүгч ашиглах

2. Захиргааны арга хэмжээ - Нэг өрөөнд байж болох хүний тоог багасгах, бууруулах, хугацааг хянах

3. Хувийн зохион байгуулалттай байх - Маск тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, гарын шуу, амны цаас ашиглан ханиаж найтаах

Цонхоо боломжтой хугацаагаар нээж аль болох ойрхон давтамжтайгаар агаар сэлгэлт хийвэл халдвар дамжихгүй байх боломжтой