Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

"БНХАУ-д 78497 тохиолдол бүртгэгдэж, 2744 хүн нас барсан. Монголчууд олноор ажиллаж амьдардаг БНСУ-д 1595 хүн халдвар авч 13 хүн нас барсан нь халдвар эрчимтэй тархаж буй голомт гэгдэхэд хүргээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирус илрээгүй. 

Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.

Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэг дээр 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.

Өнөөдрийн хувьд ч Турк Бангкокийн нислэгүүдээр голомтод нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан" гэлээ.