Энэ жил ЭЕШ өгөх сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авахгүй

Б.Баясгалан
04 сарын 14, 2020

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг есдүгээр сарын 01-нийг хүртэл сунгалаа. 

Тодруулбал, энэ хичээлийн жилийг дуустал танхимаар хичээл, сургалт орохгүй. Теле хичээл 6 дугаар сарын 01-н хүртэл үргэлжилнэ. Сурагчдын жилийн эцсийн сурлагын дүнг хоёрдугаар улирлын дүнгээр гаргана. Хүүхэд улираахгүй.

Ирэх есдүгээр сарын 01-нд шинэ хичээлийн жил эхэлж, сурагчид анги дэвшин суралцана. Есдүгээр анги төгсөгчдөд улаан шугам татахгүй.

Одоогоор ЭЕШ-ыг хойшлуулаагүй. Ирэх 7 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулна. Гэхдээ ЭЕШ өгөх сурагчдаас энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй гэж шийдвэрлэжээ.

Энэ талаар БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг "Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу 12 дугаар анги төгсөгчдөөс монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Тэнцсэн нь ЭЕШ өгөх эрхтэй, тэнцээгүй нь боломжгүй болдог. Гэхдээ энэ жил үүнийг өнжих нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс энэ жил монгол хэл, бичгийн шалгалт авахгүй. Бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой" хэмээлээ.


Холбоотой бусад шийдвэрийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.