Б.Баясгалан
12 сарын 12, 2019
2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно. 2019 оны төлбөрийн баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 08-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлснээр урамшууллын буцаан олголтоо авах юм.
Иймд ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгаарай.
Мөн энэ оны 11 дүгээр сарын 01-30-ны хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтын сугалааны тохирол 12 дугаар сарын 15-нд явагдана. Тус тохирлын супер шагнал 50.000.000 төгрөг. Та дээрх хугацааны баримтаа 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.