Энэ үзэгдэл нь Австралиас Африк хүртэл үргэлжилнэ. Уг хиртэлт нь сар дэлхийн хамгийн сүүдэрлэг хэсгийг дайран өнгөрөхөд тохиолддог ба сар эхлээд улбар шараас гүн улаан өнгө рүү шилждэг. Ийм ч усраас цусан сарны хиртэлт хэмээн нэрийддэг. Энэ хиртэлт нь Марс гаригтай хосолдог бөгөөд дэлхийд Марс гариг нь хамгийн ойрхон ирэхээс гадна өнгө нь мөн адил хувирдаг байна.


Сарны хэмжээ дэлхийтэй харьцуулахад жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт нь хэдэн цагаар үргэлжилнэ. Бямба гаригын хиртэлт  1 цаг 43 минут үргэлжилнэ, бүх үйл явц нь нийт үе шаттайгаа нийлээд 6 цаг болох ажээ. Учир нь сар дэлхийн сүүдэрт сүүдэрлэгдэх өнцөгөөс хамааран хугацаа нь богино юмуу удаашрах шинжтэй байдаг.

Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдаг.  Дараагийн сар хиртэлт 2123 оны 6-р сарын 9-нд болно.