Э.Мөнхтуяа
02 сарын 20, 2020
Энэтхэгийн 28 настай барилгын ажилтан Усайн Болтийн дэлхийн 100 метрийн рекордыг эвдсэний дараа тус улсын спортын яамны сорилтод дуудагджээ.
Энэтхэгт болдог уламжлалт наадам “Камбала” хэмээн одос үхэрийн уралдааны үеэр Шриниваса Говда хэмээх эр 145 метр замыг 13.62 секундэд туулж чадсан гэж Gulf News мэдээлжээ. Ийнхүү 100 метрийн зайг ердөө 9.55 секундэд туулсан нь 100 метрийн уралдааны дээд амжилтыг тогтоосон, Олимпийн алтан медальт Усэйн Болтоос хэдхэн миль илүү хурдан гүйсэн тохиолдол юм.
Түүний гайхалтай амжилт олны анхаарлыг татаж улмаар Бямба гарагт Энэтхэгийн Спортын Хорооны сайд Кирен Рижижуад уг мэдээлэл хүрсэн байна.
Тэрээр твиттер хуудастаа “Хүмүүсийн хүч чадал, тэсвэр тэвчээрийг шалгадаг хөнгөн атлетикийн Олимпийн стандартын талаарх олон нийтийн мэдлэг хомс байдаг. Энэтхэг улс шалгарсан авьяас чадварыг үл хайхран орхигдуулахгүй байхад санаа тавих болно” гэж бичжээ. Дараагийн жиргээндээ тэрээр албаныхан Говдатай холбоо тогтоож, тамирчин даваа гаригт сорилтонд оролцох гэж байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж: https://nextshark.com/
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.113.74] ・ 2020.02.27 Хариулах
юманд чирэгдэж гүйх ч аймаар шүү салтаа задарчих шахдаг юм даа. Энгийн гүйхээс илүү хурдан гүйнэ дээ.
Зочин [192.82.76.131] ・ 2020.02.24 Хариулах
chiregdeed bda bizdee
Зочин [202.126.89.93] ・ 2020.02.21 Хариулах
Үхэрнд чирэгдээдл орж байгаа юм бишүү
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио