2017 онд дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд бичигдсэн Аяанна Уильямс гэх эмэгтэй 30 жил ургуулсан хумсаа авхуулжээ.

Тэрээр хумсаа будаж, маникюр хийлгэхийн тулд 20 цагийн турш хоёр шил хумсны лак ашигладаг байсан гэнэ.  Уильямс Техасын Форт Ворт дахь нэгэн гоо сайхны эмнэлэгт цахилгаан багаж ашиглан мэргэжлийн хүмүүсээр хумсаа авахуулсан байна. Хумсаа авхуулсны дараа хаалга татахдаа ямар нэг айдасгүй болсондоо баяртай байна хэмээн ярьжээ. Мөн тэр одоо хумсаа 15 см-ээс урт ургуулахгүй байхаар шийджээ. Гиннесийн амжилтыг тогтоосон Уильямсын хумсыг Флоридагийн Орландо дахь музейд тавихаар болсон байна.