Видео стриминг үйлчилгээ үзүүлэгч хамгийн том Netflix компани энэ оны эхний улирлын орлогын тайландаа захиалагчдын тоо буурсан талаар мэдээлжээ.

Өнгөрсөн оныхтой харьцуулбал Netflix-ийн захиалагчдын тоо энэ улиралд 200 мянгаар буурснаар 2011 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт болж байгаа юм.

Захиалагчдын тоо ийнхүү буурсан нь ОХУ Украин руу довтолсноос нөлөөлсөн гэж компанийн зүгээс онцлон тэмдэглэжээ. 

Тодруулбал, ОХУ Украин руу довтолсоны дараа Нетфликс компани Орос улс дахь үйлчилгээгээ зогсоосон юм. Үүний үр дүнд Орос улсаас холбогддог 700,000 гаруй захиалагчаа алдсан ажээ. Үүний зэрэгцээ Нэтфликс компанийн нэгж хувьцааны үнэ 18 гаруй хувиар унажээ. 

Эх сурвалж: SBS