Х.Оргил
03 сарын 01, 2022
Оросын танк, их буу, хуягт техникийн цуваа 3 сая хүн амтай Украины нийслэл Киев хотын төвөөс 25км-ийн зайд тулж ирсэн байна.
АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компанийн авсан гэрэл зургаар бол уг цувааны нийт урт нь 64км үргэлжилсэн байна.
Өчигдөр Беларусьт эхэлсэн Орос-Украины уулзалт гал зогсоох ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн байна.
Талууд ирэх өдрүүдэд дахин уулзахаар тохирсон байна. Орос-Украины дайн зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.