"Google Map"-аас Украины хотуудын хэсгийг харагдуулахгүй болгожээ

Л.Дэлгэрмаа
02 сарын 28, 2022

Alphabet Inc-ийн Google ням гарагт замын хөдөлгөөний нөхцөл байдал, өөр өөр газрууд хэр их ачаалалтай байгаа талаар шууд мэдээлэл өгдөг Google газрын зургийн зарим хэрэгслийг Украинд түр хугацаагаар идэвхгүй болгосноо баталлаа. 

Тус компани нь бүс нутгийн эрх баригчидай зөвлөлдсөний дараа нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Украйнд дэлгүүр, зоогийн газар зэрэг хөл хөдөлгөөн ихтэй эсэх шууд мэдээллийг "Google Maps"-аас дэлхий даяар харагдуулахгүй болгох арга хэмжээ авсан гэж мэдэгдэв. 

Пүрэв гаригт нэвтэрсэн Оросын армийн дайралтаас хойш 400 000 орчим энгийн иргэн голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд хөрш орнууд руу дүрвэжээ. 

Google зэрэг томоохон технологийн компаниуд бүс нутгийн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд шинэ арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэв. 

Дайны эргэн тойрон дахь үйл ажиллагааг нэгтгэсэн судлаачид онлайн үйлчилгээ, олон нийтийн мэдээллийн сайтуудыг ч бас ашиглажээ. 

Калифорнийн Мидлберигийн Олон улсын судлалын хүрээлэнгийн профессор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин халдлагыг зарлахаас хэдхэн цагийн өмнө ОХУ-ын хил рүү чиглэсэн замын хөдөлгөөнийг хянахад Google газрын зураг ашигласан гэжээ. 

Холбоотой сэдвүүд

оху украин оху-украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.