БНХАУ Украины асуудал дээр ОХУ-ын байр суурийг дэмжсэн билээ. Үүний дараа Бээжин Украин дахь өөрийн иргэддээ хятад хүн гэдгийг нууж явахыг зөвлөжээ.Үүнээс  улбаалан БНХАУ-ын Оросын талыг дэмжсэн байр суурь хятад иргэдийн эсрэг украинчууд түрэмгий авир гаргаж магадгүй болоод байна.

Хятадын хатуу цензуртай интернэт сүлжээнд хүртэл Оросын талыг дэмжсэн мэдэгдлүүд хаа сайгүй хөвөрч эхэлжээ. Бүр В.Путинийг магтан дуулах нь энгийн үзэгдэл. Харин энэ тал дээр эсрэг үзэл бодолтой хүмүүсийг сэтгэгдэл бичих эрхийг нь хаасан аж.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Герман дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд болсон нэгэн тоглолтод Хятадын хөгжмийн хамтлаг "Катюша" дууг хятад хэлээр дуулжээ. Хятадад энэ дуу ОХУ-тай харилцах найрамдалт харилцааны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болсон дуу юм. Урлагийнхан эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь ганц энэ биш юм. Орос-Украины мөргөлдөөн энэ үед Хятадын интернэт Оросын талыг дэмжсэн мессэжээр дүүрэн байна.

Хамгийн их магтуулж байгаа хүн бол Ерөнхийлөгч Владимир Путин, түүнийг зарим хүмүүс "Аугаа Путин" гэж нэрлэв.


Украин дахь цэргийн тусгай ажиллагаагаа эхэлж буйгаа тухай зарласан түүний хэлсэн үгийг хятадаар орчуулан оруулсан даруй 2.3 сая лайк цуглуулжээ. Түүнийг үгэнд хамгийн их сэтгэгдэл авсан коммент бол "Путин чи бидэнд юу ч тайлбарлах хэрэггүй. Хятадын байр суурь бол миний байр суурь" гэсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн Оросын ард түмэнд хандаж хэлсэн үгний дор сэтгэгдэл бичнэ гэдэг Хятадын нийгмийн сүлжээнд бараг боломжгүй.


Оросын талыг шүүмжилсэн, дайны эсрэг жагсаалыг дэмжсэн дүрс бичлэг оруулвал Хятад улс шууд цахим цензур тавьсан байна. Жишээ нь Оросыг цэргээ татаж авахыг уриалсан Хятадын их сургуулийн таван профессорын ил захидлыг интернетээс устгажээ.

Үзэл суртлын аппаратын тушаасны дагуу хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украинд болж байгаа үйл явдлын талаар хамгийн аядуу өнгө аясаар мэдээлж байна. Ням гаригт Украины асуудлаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Германы Гадаад хэргийн сайд Анналена Бурбоктой утсаар ярьжээ. Тэрбээр тойруу утгаар Оросын дэмжсэн юм. 

"НАТО нөхцөл байдалд хариуцлагатай хандах ёстой, байр сууриа эргэн харж үзэх ёстой" гээд Оросын аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхлыг авч үзэх ёстой гэжээ. Барууны хоригийг мөн олон улсын хууль дүрэмд харш гэсэн байна.

Путиний цөмийн зэвсгээ бэлэн байдалд байлгах тухай мэдэгдлийг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэг ч дурдаагүй юм. 

Хятадын үзэл суртлын аппарат Украинд болж байгаа үйл явдлуудыг ашиглан Америкийн эсрэг үзлийг улам дэвэргэх шалтгаан болгож ашиглаж байгаа юм. "Америкийн Ерөнхийлөгч Жое Байден бол хорон санаат хүн" гэж хэвлэлд дурдсан бол, Хятадын төрийн мэдлийн "Глобал Таймс" сонинд "Украин бол Америкийн шатрын хүү" хэмээн тодотгох агуулга илт нэмэгдсэн нь илт анзаарагдана.

Украин дахь Хятадын 6000 гаруй иргэн тус улсыг орхин гарч чадаагүй, агаарын орон зай хаалттай учир тусгай үүргийн нислэгээр авч чадаагүй байгаа юм. Киев дэх Хятадын Элчин сайдын яам үүнийг "аюулгүй байдлын томоохон асуудал тулгарсан" гэж тайлбарлажээ. Украин улсын нутагт Хятадын туг мандуулсан автомашинаар явахаас хүртэл зайлсхийх болжээ. Тэр ч байтугай өөрсдийн иргэдээ боломжтой бол хятад хүн гэдгээ нууж явахыг зөвлөсөн байна

Эх сурвалж: https://inosmi.ru