Геннисийн номд бүртгэгдсэн 118 настай гэлэнмаа өдөр бүр шоколад, дарс хэрэглэхийг зөвлөлөө

Л.Дэлгэрмаа
04 сарын 27, 2022

Францын улсын иргэн 118 настай Андре гэх гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч Геннисийн номыг шинэчлэлээ.

Мөн тэрбээр түүхэн дэх хамгийн өндөр настай гэлэнмаа ба ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хамгийн өндөр настан болжээ. 

1904 оны 2-р сарын 11-нд төрсөн тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг шашны үйлсэд зориулж, дэлхийн 2-р дайны үеэр хүүхдүүдийг харж, 28 жилийн турш эмнэлэгт өнчин хүүхдүүд, өндөр настангуудыг асарч байжээ.

Андре Францын Тулон хотын ойролцоо амьдардаг ба 2021 оны эхээр 117 насныхаа төрсөн өдрөөсөө яг гурван долоо хоногийн дотор бүрэн эдгэрсэн гэжээ. 

Францын RMC Story телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Андре хамгийн өндөр настанаар тодорсон сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

Тэрбээр "Одоо би өөрийгөө диваажинд илүү дээр байх болно гэж бодож байна, гэсэн ч сайн Эзэн намайг хараахан хүсэхгүй байна. Ингэж урт насалж байгаа маань нэр төрийн хэрэг" гэжээ.

CNN телевизийн сурвалжлагч түүнээс урт насласан нууцыг нь асуухад тэрбээр "Би шоколад, дарсанд дуртай, өдөр бүр нэг аяга уудаг. Үүнээс өөр нууц байхгүй" хэмээн хариулсан байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.