1932 оны нэгэн өдөр  Томск хотын уугуул, ганцаардсан орос цагаач Лидия Делекторская, Ницца хотын автобусны буудал дээр Матисс хэмээх нэгэн зураачид туслах хүн хэрэгтэй гэсэн зарыг уншжээ.  

22 настай бяцхан бүсгүй Лидия тэр үед нэр хүндтэй зураачийн энэ нэрийг анх удаа харсан бөгөөд ажилгүй тэрээр урланг нь олж очжээ.  Матисс 63 настай хүн байв.

Матиссийн зурж буй зураг  "Бүжиг" хэмээх сүр жавхлант зураг байсан учир зураач модель болох бүсгүйг сонжин харж таалагдсан учир хэдэн сарын турш хамтран ажиллав.

Бүтээл дуусахад Лидия урланг орхисон боловч зураачийн эхнэр Амели хүнд өвчтэй болж, гэр бүлийн хоёр даруухан, намуухан яриатай, бас хариуцлагатай орос охиныг дахин гэртээ урин эхнэрээ асруулахаар ажилд авсан байна.

Зураачийн амьдралд орж ирэх хүртэл Лидияг маш их, байнга зурахыг хүсдэг болж,  даруухан бүсгүй гэрт нь зөвхөн үйлчлэгч, эхнэрийнх нь асрагч байхаас илүү зураачын  бараг бүх зүйлд  зайлшгүй шаардлагатай нэгэн болсон.  

Харамсалтай нь эхнэр нь тэвчиж чадалгүй Парист амьдардаг  охин дээрээ очсон бөгөөд  Лидия зураачийнд үлджээ.

Матисс, Лидия хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хэр дотно байсан бэ?  

Энэ тухай үлдсэн дурсамж бага бөгөөд ямартаа Лидиягийн ачаар Матисс урт удаан хугацаанд хүний болон уран бүтээлчийн амьдралаар амьдарч, амьдралынхаа сүүлийн жилүүдэд аз жаргалтай байсан нь л үлдсэн юм.  

Матисс 1941 онд  хорт хавдраар оношлогдож, тэр бараг алхаж явж чадахаа больсон ч дахин 13 жил амьдарч, уран бүтээлийнхээ ажилд идэвхтэй оролцсоор байв.

Зураач 1954 онд нас барахад Лидия нэг өдрийн дотор юмаа баглаж, гэрээс нь үүрд гарч явав.  

Түүнийг оршуулах ёслолд оролцуулаагүй.  Зураачийн ач зээ нарын нэг нь  "Тэр зүгээр л хөлсний ажилчин байсан." гэж дурссан.

Матиссийн гэрт байсан хугацаанд зураач, Лидияд Зул сарын баяр, төрсөн өдрөөр түүнийг зурсан зургийг дурсган өгсөн байв. 

Мэдээж өв залгамжлалаас юу ч олдохгүйг  ойлгож, Матиссыг нас барсны  дараа  ямар нэгэн байдлаар амьдралаа баталгаажуулахыг хүсчээ.  

Нэмж дурдахад, Лидияд зураачын өгч байсан багахан цалингаасаа "боломжийн", өөрөөр хэлбэл зах зээлийн үнээр түүний зургийг худалдаж авч эхлэсэн байсан юм.

Зураачийг нас барах үед тэрээр маш сайн бүтээлүүдийг цуглуулсан байсан бөгөөд зургуудыг зарвал  амьдралынхаа эцэс хүртэл тав тухтай амьдралаар хангагдаж чадах хэмжээний байв.

 Гэвч энэ цуглуулгаас нэгийг ч зараагүй.  Матиссийн БҮХ зургуудыг Москва дахь Эрмитаж болон Пушкины музейд хандивласан.  Үүнд талархаж байсан ч Зөвлөлтийн засгийн газар түүнд ЗХУ-д амьдрах иргэншил олгохоос татгалзав.  

Тэрээр үлдсэн амьдралынхаа туршид Парисын жижиг орон сууцанд ганцаараа маш даруухан амьдарч, нийтийн тээврээр аялж, Матиссын үлдээсэн уран бүтээлийн талаар дэлхийн хамгийн нэр хүндтэй шинжээч байсан ч амьдралынхаа эцэс хүртэл ямар ч ярилцлага өгөхөөс эрс татгалзжээ.  

Лидия, зохиолч Константин Паустовскийтэй дотно найзууд байсан бөгөөд түүний бүх ном болох 11 боть бүтээлийг франц хэл рүү орчуулсан.

1998 онд 87 настайдаа Лидия Делекторская амиа хорложээ. Түүний гэрээслэл ёсоор Павловск дахь энгийн оршуулгын газарт чандарласан.

 Елена Конкалиди  "Сэтгэлийн гарын үсэг"