"ХҮННҮ ЭЙР" ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Нью Дели-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэхээр болсон билээ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Нью Дели-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг “ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой аж.
ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
"ХҮННҮ ЭЙР" ХХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.
Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх ба доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал: Энгийн “Ү”, Том хүн 600 ам.доллар, Нялх хүүхэд 60 ам.доллар*
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн Улаанбаатар дах Голомт банкны дансаар хүлээн авна.
Хүлээн авагч: Хүннү Эйр
Дансны дугаар: 2005002352
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
Зорчигчийн гар тээш 10кг, Ачаа 20кг зөвшөөрөгдөх ба илүү тээшний төлбөр кг тутамд 5 ам доллараар тооцно.
Ажиллах цагийн хуваарь: 09:00-19:00
Утас: +976-70112179
Email: inventory@hunnuair.com
Жич: Тус ЭСЯ-аас УОК, ГХЯ-ны Консулын газарт тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн нэрсийг хүрүүлж байгаа бөгөөд тийзний төлбөрийг Улаанбаатарт дээрх банкны дансанд шилжүүлсэн тохиолдолд онгоцонд суулгахыг анхаарна уу.
Элчин Сайдын Яам /Шинэ Дели/