Энэтхэгт 73 настай эмэгтэй хоёр ихэр охин төрүүлжээ

Х.Оргил
09 сарын 07, 2019

Энэтхэгийн зүүн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужид 73 настай эмэгтэй хоёр ихэр охин төрүүлжээ.

Үр суулгуулсан эмэгтэйн хоёр ихэр охиныг эмч нар пүрэв гарагт хийсвэр хагалгаагаар эх барьж авчээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж эмэгтэйчүүдийн эмч, доктор Ума Санкар “BBC” телевизийн сурвалжлагчид ярьсан байна.

Бид үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан боловч өнөөг хүртэл хүүхэдтэй болж чадахгүй байсан гэж ихэр охины ээж Манаямма Ярамати хэлжээ. “Бид үнэхээр аз жаргалтай байна” гэж түүний нөхөр 80 настай Ситарама Ражарао ярьсан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой сэдвүүд

ихэр ихэр хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.