МОСКВА/РИА Новости/. Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Лахимпур-Хери тойрогт сиреномелия буюу лусын дагины хам шинжтэй хүүхэд төрсөн тухай “The Times of India” сонин мэдээлжээ.

Шинээр төрсөн хүүхдийн биеийн байдал тун хүнд байсан учир эмч нар хүүг тойргийн эмнэлэг рүү шилжүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч амжаагүй байна. Хүүхдийн бие тун сул байсан учир төрснөөсөө хойш нэг цагийн дараа буюу эмч нар хүйсийг нь дөнгөж тодорхойлсны дараа нас баржээ. 

Лусын дагины хам шинж нь 100 мянган төрөлт тутамд нэг тохиолддог байна. Биеийн дотор эрхтнүүд нь гүйцэд хөгжөөгүйн улмаас энэхүү гажиг нь хүүхдийг үхэлд хүргэх тохиолдол олонтоо гардаг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг