Ц.Даваасүрэн “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д ажиллалаа

Л.Баяржаргал
10 сарын 23, 2017

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, 2017-2018 оны өвлийн их ачааллын батлагдсан горимын дагуу мөрдөж ажиллах, үйлдвэрлэлийн сахилга батыг чангатгах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд диспетчерийн шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг компанийн удирдлагуудад үүрэг болгов. Төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 883 МВт-ын оргил ачаалалтай, дулааны цахилгаан станцууд 28 зуух, 24 турбингенератортай, өвлийн их ачааллын батлагдсан горимоор хэвийн ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.