Г.Сайнзаяа
11 сарын 14, 2019
Бүү янш, бүү гомдол, орилж, уйлж, хэрэлдэх хэрэггүй. Эмэгтэй хүнээс л гардаг сэтгэл татам зангаа гаргахад л хангалттай. Нуур мэт дөлгөөн, ухаантай эмэгтэйчүүд ч эгзэгтэй мөчид ялдам, энхрий болж чаддаг. Өөр зарим нэг арга ч бий.
1. Туслалцаа хэрэгтэй гүнжийн дүрд тогло.
“Би эрэгтэй хүнээр хүссэнээ хийлгэмээр үедээ туйлын энхрий, гэнэн болж жүжиглэдэг. Нүдээ бараг л гуталт муур шиг болгодог. Хамгийн гол нь үр дүнгээ өгдөг юм. Би гэнэн биш ч тийм болж жүжиглээд, хэлэх үг, үйлдэх үйлээ зөөлрүүлдэг”.
2. Дуртай зүйлийг нь өг.
“Миний хамтрагч гэнэтийн бэлгэнд дуртай учир би үргэлж бэлэн байдаг. Би түүнийг надтай хамт хаа нэгтээ рүү яваасай, эсвэл гэр орны ажилд туслаасай гэж хүсвэл эхлээд түүндээ зориулж ямар нэг зүйл хийдэг. Бяцхан бэлэг өгөөд л өдрийн турш минийх гэсэн үг”.
3. Өөрийнх нь зөв байсан гэж бодоход хүргэ.
“Хамгийн энгийн арга бол бууж өгөөд, өөрийнх нь зөв байсан гэдэгт итгүүлэх юм шүү дээ”.
4. Эелдэг бай.
“Хачин сонсогдож байж болох ч хэрэгтэй зүйлээ чин сэтгэлээсээ гуйдаг. Надад ямар их хэрэгтэй байгааг тайлбарлаад, өөрт нь эргүүлж төлнө гэж амалдаг. Ингэж байхад хэн “Үгүй” гэх юм бэ”.
5. Түүнийг магт.
“Би түүнийг магтаал, сайхан үгээр зөөллөхийг хичээдэг. Гэхдээ илт байж, мэдэгдэхгүйн тулд өглөөнөөс энэ ажлаа эхэлдэг л дээ. Өдрийн сүүлч гэхэд тэр хэдийнэ сайхан зан нь хөдөлчихсөн, өөрийгөө арай л Бурхнаас наахнуур төсөөлж, эмэгтэй хүнд татгалзах аргагүй болдог”.
6. Урт удаан үнсэлтээс эхэл.
“Ийм сайхан үнсэлтийн дараа таагүй мэдээ дуулгах вий дээ гэж хэн ч санаа зовно. Гэхдээ энэ бол тун эелдэг хийгээд соёлтой арга шүү дээ”.
7. Өг, тэгвэл өгөгдөнө.
“Би түүнд оройн хоол бэлдэж өгөхөд тэр дараа нь аягаа угаадаг. Гэртээ пицца захиалбал, дараагийн удаа намайг ресторан руу дагуулж ордог юм. Ерөнхийдөө би эхлэлийг нь тавихад л хариу барих хэрэгтэйг ойлгочихдог”.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [182.227.29.199] ・ 2020.06.13 Хариулах
Zarim neg uhaantai erchuud l hariu barij meddeg baih. Het yaldam baihaar buruugaar oilgood bainga l iim bh yostoi yum shig haayaa uurlaj gomdoj boldoggui yum shig zan gargadag davarsan hun bas bnaa.
Зочин [182.227.29.199] ・ 2020.06.13 Хариулах
Saihan hool hiij uguud ch aygaa ugaadaggui zalhuu malnuud bnaa bna bas.
Санал болгох
1 Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая ам.долларын бонд гаргалаа
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа