Х.Оргил
08 сарын 20, 2020
Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниуд хариуцлагагүй хандаж байгаа хэрнээ төсөв нь нэмэгдсээр байгааг сануулсан юм.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Бид төсвийн хүндрэлээс гарахын тулд тогтворжуулалтын сангийн хөрөнгө мөнгийг зөв зарцуулахаас гадна эргээд ямар орлого олж болох вэ, өөр ямар эх үүсвэр олж болохыг тооцоолох хэрэгтэй байна. Яг үнэндээ бид томхон харж, өргөн хүрээнд сэтгэхгүй байна. Бид улсын эдийн засгийг төсвийн орлого зарлагын хооронд харж гадаад дотоодын зээл тусламжийн хүрээнд асуудлыг төлөвлөсөөр л өдийг хүрлээ. Бүхэл бүтэн улс гэхэд бид Apple компанийн жилийн борлуулалтын 5 хувьтай л тэнцэх хэмжээний мөнгөний тухай л бид ярьж байна шүү дээ. Энэ тал дээр анхаарах ёстой олон асуудал бий. Жишээ нь төрийн өмчит олон компаниуд байна. IPO хийнэ, гадаадаас хөрөнгө босгоно гэж хамаг эрх мэдэл, лиценз, хөрөнгө мөнгө, төсвийн урсгал зардлыг авч, хүн хүчээ цалинжуулаад яваад байгаа. Тэгсэн хэрнээ ямар ч үр өгөөжгүй ажиллаж байгаа асар олон төрийн өмчит компаниуд бий. Тухайлбал Эрдэнэс Монгол гэж компани юу хийж байгаа юм бэ. Энэ компанид баахан захирлууд ажиллаад л байдаг. Тэгсэн хэрнээ бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд ганц ордоо үнэлүүлээд гаргачихаж чадахгүй л байна шүү дээ. Уг нь 3-6 сарын дотор хийдэг л биржийн хэмжээний хөрөнгө босгох л ажил. Гэтэл хийж чадахгүй хэрнээ зарлага жилдээ хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Энэ мэтийн газруудынхаа зардлыг хасаж нэн тэргүүний хөрөнгө оруулалтыг оруулах тал дээр анхаарахгүй бол болохгүй байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.27.213] ・ 2020.08.24 Хариулах
Эрдэнэс монгол нэл шахааны хүмүүсээр дүүрсээн
Зочин [202.126.89.65] ・ 2020.08.22 Хариулах
Санал бна
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай