Сүүлийн өдрүүдэд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт тус хотын иргэд цар тахлын хүнд үеийг даван туулж байгаа монголчуудад гараа сунгаж тусламж ихээхэн цуглуулж, гардуулан өгч байгаа ажээ.

Тухайлбал энэ сарын 8-нд Эрээн хотын боомтын барилгын материалын холбооны зарим гишүүд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 80 гаруй мянган юанийн үнэ бүхий 55 тонн гурил хандивласан байна.

Мөн өдөр Эрээн хотын Монгол хүүхдийн цэцэрлэг нь хүүхдүүд болон эцэг эхчүүд 38 мянган юанийг Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. Уг хандив нь тус сургуультай урт хугацааны хамтын ажиллагаатай Дорноговь аймгийн Сайншанд хотын гуравдугаар хүүхдийн цэцэрлэгт зориулагдсан аж.

Өмнө нь Эрээн хотын зах, худалдааны төвийн худалдаачид нэгдэн 410,000 юанийн бараа бүтээгдэхүүнийг хандивлаж байсан билээ.