Peak.mn
12 сарын 09, 2021
Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр /2021.12.8/ хил дээр очиж газар дээр нь ажиллаж туршилт хийсэн байна. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:
-Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан байгаа 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Туршилт хийсэн учир логистик дээр туршсан хоёр чингэлгийн хувьд ачаатай байсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг байхгүй. Монголоос л хамааралтай даалгавар байна.
Хоёр улсын ерөнхий сайд нар аравдугаар сард утсаар ярьж, Тяньжин дээр саатсан чингэлгээ татаж авч дуусгах талаар тохиролцсон. Тухайн үед 4800 гаруй чингэлэг Тяньжинд байсан. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд нийт 5000 гаруй чингэлгийг татсан. Тэгэхээр тохиролцоо биелсэн гэсэн үг. Харин өнөөдөр яагаад Тяньжинд 3000 чингэлэг байгаа нь өдөр бүр далайн цаанаас нэмэгдэж ирж буй чингэлэгтэй холбоотой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.