1970-аад онд Глориа Стейнем хатагтай “Ms” сэтгүүлийг үндэслэж, нэрт мэргэжилтэн Клей Фелкерийг ерөнхий редакторын албан тушаалд ажиллахыг урьжээ. Мөнгө, нэр хүнд, зохиогчийн ахиц дэвшлээрээ эрсдэл хийж буйгаа Фелкер ойлгосон ч зөвшөөрсөн аж. 

Тэрээр хоёр болзол тавьсан нь сэтгүүлийн эхний дугаарын агуулгыг өөрийнх нь мэдэлд өгөх, эмэгтэй уран бүтээлчдийн бүдүүлэгдүү үг хэллэгийг хязгаарлах явдал байв. 

Феминист хөдөлгөөний үр дүнд өөрсдийн эрх мэдлийг мэдрэх болсон эмэгтэйчүүдийн үг яриа түрэмгий болж эхэлсэнтэй энэ бүхэн холбоотой. Эрх мэдэл хоол идэх, хурьцал үйлдэх, машин жолоодох, худал ярих, луйвар хийхэд нөлөөлөөд зогсохгүй үг ярианд ч нөлөөлж, өөрсдийнх нь үйлдэл бусдад яаж тусаж байгаад үл анхаардаг болгох шидтэй. 

Шалавхан шиг бодлоо хэлэхдээ сонсч байгаа хүмүүс хүлээж авахад бэлэн эсэх, тэд юу бодож, ямар хариултыг өгч болох тал дээр мэдрэмжгүй ханддаг. 

Иймэрхүү байдал харилцааны тэнцвэрийг алдагдуулж нэгнээ үл хүндэтгэсэн хандлага харьцаа руу хэлбийлгэдэг. Өөрсдийн давуу байдлыг мэдэрч байгаа багийн ажлын зарчмыг зөрчих нь энүүхэнд.

Эрх мэдэлтэй хүмүүс ихэнхдээ ээлж дугаарыг үл тоож, ярилцагчийнхаа яриаг таслах дуртай. 

Бусдыг хүндэлж буйгаа илэрхийлэхийн тулд даруу зан гаргаж, эвтэйхнээр санаа бодлоо хуваалцах эелдэг ёсоор ханддаг байтал эрх мэдлийг хэт мэдрэгсэд яриа хөөрөө өрнүүлэх дүрэм журмыг шууд зөрчдөг.

Тэд эргэлт буцалтгүй эрс ширүүн мэдэгдэл хийж, сануулга, шүүмжлэл хэлэхдээ егөөдөн тохуурхсан өнгөөр хэлнэ. Таргалж гүзээ сууж байгааг найзыгаа хараад “ Чи дасгал сургуулилт хийж байл даа” гэж хэлэхийн оронд “Хөөш, чи чинь өнхрүүш болж байх шив дээ” гэж тохуурхан хэлдэг. 

Жирийн хүмүүсийн яриа ихэвчлэн эелдэг хүндэтгэсэн өнгө аястай байж, бусдын яриаг сонсохдоо толгой дохих, дуу алдан сонирхож буйгаа илэрхийлэн эргэх холбоог үүсгэх нь олонтаа. Тэд ямар нэг юм гуйхдаа ихэвчлэн уучлал гуйна. Бусдыг шүүмжлэхдээ аль болох зөөлнөөр, тойруу замаар илэрхийлдэг. Жишээлбэл, “Миний бодоход, ингэвэл арай дээр болов уу ...” гэх зэргээр. 

Эрх мэдэл нь зөвхөн үл хүндэтгэсэн өнгө аясыг төдийгүй, улайм цайм бүдүүлэг байдлыг яриандаа гаргахад хүргэдэг.

17 салбарын 800 ажилтныг судалгаанд хамруулахад оролцогсдын 25 хувь нь хүмүүжилгүй, ёс зүйгүй байдлаа ажил дээрээ өдөр болгон хардаг гэжээ. 

Албан тушаалын эрэмбэ дараалал нь өсөх тусам доод шатны ажилчдаасаа гурав дахин ЭРХ МЭДЛИЙН НААНАТАЙ, ЦААНАТАЙ ТАЛУУД их, бүдүүлэг ааш авир гаргадаг байна. Сард эсвэл долоо хоногт нэг удаа биш өдөр бүр. 

Судалгаанд оролцогчид эрх мэдэлтнүүдийг өөртэй нь юм уу, бусдыг бүдүүлэг үгээр доромжилж, дайрахыг байнга хардаг гэж хариулжээ. Тэднийг хамт олон нь хийж байгаа ажил нь нохойн баас, өөрсдөө ч өөдгүй амьтад гэж дүгнэдэг аж. Харилцан итгэлцэл нь бусдыг ойлгох, өрөвдөх, талархал бишрэн дээдлэх зан суртахуун дээр үндэслэдэг. 

Үнэмлэхүй эрх мэдэл нь өрөөл бусдыг үл ойшоон амин хувийн хэрэгцээгээ түрүүнд тавьж хамтын ажиллагаа, нийтлэг зорилгын уур амьсгалыг ганхуулж сулруулахад хүргэдэг. Хэмжээгүй эрх мэдэл нь талархал, эелдэг байдал, хүндэтгэл зэрэг нийгмийн амьдралын ёс зүйг уландаа гишгэдэг нь бодит үнэн юм.


"Эрх мэдлийн парадокс" номын хэсгээс...


Ямар ч хүн эрх мэдэлд хүрэхээрээ эерэг, сөрөг өөрчлөлтөд ордог. Ухамсаргүйгээр. Хүмүүс "тэр эрх мэдэлд хүрээд ингэж өөрчлөглсөн, биеэ тоосон, захирангуй болсон" гэж ярьдаг. Энэ ч зайлшгүй тулгардаг зүйл.

Эдгээрийг хэрхэн эрт мэдэх, эрх мэдэлд хүрсний дараа хүний харилцаа, зан араншинд эерэг, сөрөг ямар өөрчлөлтүүд гардаг, тэдгээрийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг "Эрх мэдлийн парадокс" номд жишээ тайлбартай тодорхой өгүүлжээ. 

Товчоор хэлэхэд, Ажил, албан тушаалын амбицаа нэмэхээр зорьж буй хүн бүрийн заавал унших ном юм.

Тус номыг худалдан авах бол 99389444 дугаарт холбогдоно уу.@