Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой 23.20 цагийн үед Авилгалтай тэмцэх газраас баривчилж, Цагдан хорих 461-р хорих ангид саатуулжээ.
Түүнийг Тавантолгойн ордыг ашиглах гэрээг байгуулахдаа "Энержи Ресуст" ХХК-д давуу эрх олгох гэж байсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх юм. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.