Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.30 цагт Хоёрдугаарт эмнэлэгт коронавирусийн эсрэг вакцин хийлгэнэ

Б.Баясгалан
02 сарын 23, 2021

Манай улс өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлнэ. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тариулна. Тэд 11.30 цагт Улсын Хоёрдугаар  төв эмнэлэгт очин вакцин хийлгэж, аюулгүй гэдгийг баталж, нийт иргэдээ вакцинд хамрагдахыг уриална.

Үргэлжлүүлэн эхний ээлжид эрүүл мэндийн салбарын ажилчдыг вакцинжуулах юм.

Өчигдөр БНЭУ-аас 150.000 тун АстраЗенека вакцин, БНХАУ-аас 300.000 тун Синофарм вакциныг тус тус хүлээн авсан. Энэ нь нийт 225.000 хүнд хийх вакцин юм. Гэвч БНХАУ-ын үйлдвэрлэсэн вакциныг ДЭМБ албан ёсоор батлаагүй байгаа учир эхний ээлжид АстраЗенека вакциныг хийнэ. Харин БНХАУ-ын үйлдвэрлэсэн вакциныг ойрын хугацаанд баталгаажуулна гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч өчигдөр мэдээлсэн.



Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.