Европт хэт халж буйн улмаас хүмүүс амь насаа алдаж эхэлжээ

Peak.mn
06 сарын 25, 2026

Европ тивийн зарим бүс нутгаар халууны эрч огцом нэмэгдэж, аюулын улаан түвшин зарлаад байна. Тухайлбал, Франц улсад агаарын температур огцом нэмэгдэж, цельсийн 40°C давсны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдлууд цөөнгүй бүртгэгджээ. 

Хэт халуунаас дайжиж, усанд сэлхээр явсан иргэдээс 40 хүн усанд живж амиа алдсан байна. 

Мөн Бордо хотын орчимд гурван өндөр настан наршилт, халууны улмаас нас барсан бол тус улсын өмнөд хэсэгт хоёр болон дөрвөн настай хүүхдүүд машинд үлдсэний улмаас мөн амиа алджээ.

Түүнчлэн Их Британид энэ долоо хоногт агаарын хэм 37.8°C-ээс давах төлөвтэй байгаа тул Британийн цаг уурын албанаас амь насанд аюултайг анхааруулсан улаан түвшний дохиог зарлаад байна. Хэт халалтын улмаас сургуулиуд хаагдаж, хагас өдрөөр хичээллэж эхэлсэн бөгөөд иргэдийг галт тэргээр зорчихгүй байхыг зөвлөж байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэхүү байдал нь эрчим хүч, усны хангамжид ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг онцгойлон анхааруулав.

Бас нэгэн ноцтой нөхцөл байдал Испани улсад үүсээд байгаа бөгөөд тус улсын өмнөд хэсгийн Андухар хотод температур 45°C давсан тухай цаг уурын албанаас мэдээллээ. Одоогоор Европын 23 оронд халууны онцгой дэглэм үйлчилж байгаагаас ХБНГУ, Франц, Испани, Швейцар, Люксембург гэсэн таван улсад аюулын "Улаан түвшин" зарлаад байна.




Б.Үжин

Холбоотой сэдвүүд

европ хэт халалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.