“Евровишн” олон улсын дууны тэмцээн ирэх онд Иерусалимд болно. Энэ тухай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.
 

“Ойрын өдрүүдэд Иерусалим олон бэлэг авч байна. Өнгөрсөн шөнө бид бас нэгэн бэлэг хүлээн авсан нь “Евровишн” тэмцээнд манай улсын иргэн Нетта Барзилай түрүүлсэн явдал юм. “Евровишн” тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулах улс болсноороо бид бахархах болно” гэж Б. Нетаньяху хэлсэн байна.
 
Өнгөрсөн бямба гарагт Португалын нийслэл Лиссабон хотод болсон 63 дахь удаагийн “Евровишн” тэмцээнд Израилийн иргэн Нетта Барзилай “Toглоом” /Тоу/ хэмээх дуугаар түрүүлсэн билээ. Түүнээс өмнө энэ тэмцээнд израиль хүн түрүүлж байгаагүй юм. Тэмцээний дүрмийн дагуу ирэх жилийн “Евровишн” энэ жилийн ялагч бүсгүйн эх орон болох Израильд болох ёстой юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг