Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын хүрээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
Иргэд дүүрэг хороогоор заасан цуглах талбай дээрээ өглөө 7 цагаас эхлэн цуглаж эхэлсэн байна. 

Тус  цэг дээр иргэдэд гамшгийн үед богцондоо заавал авч бэлдэх зүйлс болон сониноор аяга хийх, нэгэндээ хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх талаар заан тайлбарлаж байна.