Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
06 сарын 12, 2025
2006 оноос хойш тохиогоогүй “Гүзээлзгэнэ сар” хэмээх тэргэл сар энэ сарын 11-нд мандлаа.
Хойд Америкийн алгонкиан овгийн уугуул индианчуудын уламжлалаас үүдэлтэй нэрлэсэн энэ сар АНУ-ын зүүн бүсийн цагаар 3:44 минутад, Монголын цагаар 15:44-т оргил төлөвтөө хүрчээ.
“Гүзээлзгэнэ сар” хэмээн нэрлэсний учир нь сарны хэлбэр өнгөтэй огтхон ч холбоогүй. Харин зэрлэг гүзээлзгэнийн ургац зургадугаар сард гардаг байсантай холбоотой ажээ.
Энэ нь 2043 он хүртэл тохиох, хамгийн нам дор байрлалтай, бүтэн сар юм. АНУ-ын сансар судлалын байгууллага NASA-гаас мэдээлснээр ердийнхөөс 14 хувь жижиг, 30 хувь бүдэг харагдах тулмикро сар гэх ангилалд багтжээ. Энэ үзэгдэл нь 18.6 жилд нэг тохиох боломжтой, хамгийн сүүлд 2006 онд тохиожээ.
Ингээд орон оронд мандсан Гүзээлзгэнэ сарны зургийг тоймлон хүргэе.
| Зураг | Тайлбар |
![]() | Их Британи, Йоркширын зүүн эрэг, Уитби Эбби сүм. |
![]() | Мальта улсын Слиема хот. Гэгээн Паулын Англикан сүм. |
![]() | Нью-Йоркийн хамгийн алдартай барилгын нэг 102 давхар Эмпайр Стейд Билдингийн ард мандсан байдал |
![]() | АНУ-ын Флорида мужийн Форт Майерс далайн эрэг дээрх тэргэл сар |
![]() | Мэн мужийн Портланд дахь Бэк Ков дээр бүтэн сар жаргаж байна |
![]() | Нью-Йоркийн хамгийн алдартай барилгын нэг 102 давхар Эмпайр Стейд Билдинг |
![]() | Гүзээлзгэнэтэй сар Парисын Эйфелийн цамхагийг чимсэн Олимпийн цагирагуудын дэргэд мандаж байна. /2024 оны зургаадугаар сарын 22-ны өдөр / |
![]() | Хятадын Чунцин хот |
![]() | Ирак улсын Халабжа хот. |
![]() | Иракийн Духок хотод |
![]() | Английн Уитли Бэй дэх Гэгээн Мэригийн гэрэлт цамхаг дээр мандсан бүтэн сар |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.