Каннын кино фестивалийн үеэр Адриана Лима, Изабель Гуларт, Жозефина Скривер нар “Oh Mercy” киноны нээлтийн улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ. 

Уг арга хэмжээнд 37 настай загварын тайзны хатан хаан Адриана нь цугласан олноос илт ялгарах гялалзсан, урт цэнхэр даашинз өмссөн ба тэрээр модель Изабель, Жозефина нарын хамт оролцсон байна. Викториа Секретийн сахиусан тэнгэр даашинзны цаанаас булчинлаг хөлөө ил гаргажээ. Даашинзны хормой нь лусын дагины сэлүүр адил загвартай бөгөөд уснаас цухуйсан лусын дагиныг санагдуулам аж. 

Харин Armani Exchange брэндийн нүүр царай болж байсан Изабель алмааз болон бадмаараг хосолсон гайхалтай хүзүүний зүүлт, унжсан ээмэг зүүсэн нь түүний мөрөө ил гаргасан хүрэн өнгийн даашинзтай гайхалтай хосолжээ. Тэрээр “vampy chick” стилийн даашинз өмсөж, гүн хүрэн өнгийн уруулын будаг болон нүүр будалт хийлгэн, үсээ шуусан үс засалттай байсан нь үнэхээр гайхалтай сонголт болсон байна.

26 настай модель Жозефина цагаан өнгийн “jumpsuit” сонгосон нь загварлаг бөгөөд түүний гайхалтай галбирыг тодотгон харуулжээ. Данийн гоо үзэсгэлэн тэрээр маргад эрдэнийн ээмгийг хүзүүний зүүлттэй хослуулсан байна. Харин нүүр будалтын хувьд натурал будалтыг сонгосон ба төрөлхийн гоо сайхныг нь илүү тодруулжээ.

Мөн тус арга хэмжээнд 44 настай Леонардо Ди Каприо, кино бүтээгч Лейла Коннерсийн хамт хүрэлцэн иржээ. Лейла хар өнгийн даашинзыг улаан өнгийн уруулын будагтай хослуулсан нь гайхалтай дур булаам харагдуулна.


Эх сурвалж: www.dailymail.co.uk