Кендал Женнер дэлхийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчийн нэг юм.

Тэрээр өнгөрсөн мягмар гаригийн орой Парисийн Гарниэр Дуурийн театрт болсон Longchamp брэндийн 70 жилийн ойн арга хэмжээнд нэр хүндтэй зочноор уригдан оролцсон байна.

Реалити шоуны од нь гоёмсог урт торон даашинз өмсөн ирсэн нь олныг алмайруулжээ. Тэрээр хамгийн сүүлд сагсан бөмбөгийн тоглогч Бэн Симмостой болзож байсан бол Жижи Хадид, Бэлла Хадидын дүү модель Анвар Хадидийг үнсэж байгаа харагджээ.

Тэрээр истаграмдаа тансаг зочид буудалдаа авхуулсан хоёр зургаа хуваалцжээ. 22 настай модель хэзээ хэзээнээс үзэсгэлэнтэй харагдахаас гадна, гартаа барьсан улаан баглааны нууцлаг эзэн нь хэн болоо гэсэн таамаглалыг фенүүддээ үлдээжээ.

"Calvin Klein" брэндийн модель "The Tonight Show" буюу америкийн хөгжөөнт ток шоунд орж гэр бүлийн “Keeping up with Kardashians” шоуны 15 дахь дугаарыг сурталчилахаар оролцжээ. Шоуны хөтлөгч Жимми Фаллон түүний бичлэгийг цахим хуудаснаа хуваалцжээ. Уг бичлэг дээр Женнер найзынхаа толгой дээр тогтоосон пивоны шилийг хөлөөрөө өшиглөн унагааж буйг харуулсан байна. 

Жиммигийн хэлсэнээр Женнер реалити шоунд урд өмнөх дугаарыг бодвол илүү сайн оролцсон гэнэ. Женнер ажлаасаа болоод дэлхийн улсуудаар аялан тэр бүр гэр бүлийнхэнтэйгээ Лос Анжелст байх боломжгүй байдгаа дурьджээ. Гэсэн ч энэ удаад цаг гарган гэр бүлийн шоундаа оролцсон ч гэр бүлийн бусад асуудлаас хол байсан гэнэ.