Өнгөрсөн хугацаанд Хятад улс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор маш олон ажлыг өрнүүлсэн. Гэвч ч энэ нь агаарын гамшиг алга болсон гэсэн үг биш юм.

Хэт нягтрал бүхий утаан давхарга энэ өвөл умард Хятадыг бүрхсэн бөгөөд барагцаалбал 200 метрийн зайд харагдах орчинг таглажээ.

БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамнаас мэдээлснээр, саарал тэнгэрүүд Бээжин, Тяньжин, Хэбэй, Хэнань, Шаньдун, Шаньси зэрэг хотуудад үргэлжилж байна. Энэ нь өндөр чийгшилт, агаарын тархац, халаалтаас болсон гэж үзжээ. Уг явдалаас үүдэн, Бээжин хот шар түгшүүр зарласан байна.

Одоогийн байдлаар Хятадын газрын зураг дээр агаарын бохирдолтой газруудыг улаан болон чернилэн ягаан өнгөөр тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: https://shanghai.ist