Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 7 дугаар сарын 11, 12, 13-нд Хүй долоон худагт болно.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хурдан морины уралдааныг иргэд очиж үзэж боломжгүй бөгөөд таван телевиз шууд дамжуулан олон нийтэд үзүүлнэ.

Хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан өнөөдрийн 07:00 цагаас эхлэх байсан ч бороо орсны улмаас зам шавартаж, хальтиргаа үүссэн учир хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хойшлуулав. Улмаар дээрх насны хурдан морьдын уралдааныг 7 дугаар сарын 13-нд зохион байгуулахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хорооноос шийдвэрлэлээ.

Бусад насны хурдан морьдын уралдаан маргааш 07:00 цагт азарганы уралдаанаар эхэлнэ.


Хүй долоон худгийн өнөөдрийн өнгийг гэрэл зургаар хүргэж байна.