Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр боллоо.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.

Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.

"Төрийн далбаа мандуулах" ёслолыг фото сурвалжлагаар хүргэж байна.