Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг  нарыг яллагдагчаар татаж 30 хоног баривчилсан билээ. Тэдний цагдан хориог сунгах саналыг прокурорын байгууллагаас гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал болж байна. 

Одоогийн байдлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүх хуралдаан болж тэднийг суллаж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ. Энэ талаар өмгөөлөгч нь тайлбар хийгээд байна.

Харин одоо ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадралыг батлан даалтад гаргах, цагдан хорих эсэхийг шийдэхээр хуралдаж байгаа ажээ.