ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий ¼ шигшээгийн Франц-Уругвайн шигшээ багийн халз тулаан Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.06/ үдшийн 22.00 цагт эхэлж, францчууд 2:0-ээр хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.

Энэ тоглолтын 40 дэх минутад Рафаэль Варан анхны гоолыг хийсэн бол 61 дэх минутад Антуан Гризманн хоёр дахь гоолыг Уругвайн хаалганд оруулсан юм. Ийнхүү сүүлийн 29 минут болон нэмэлт 5 минутад аль аль нь гоол оруулж чадалгүй францчууд Уругвайн шигшээ багийг 2:0-ээр хожиж шөвгийн дөрөвт шалгарч, уругвайчууд гэртээ харилаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг