Монгол Улсын БШУЯ болон АНУ-ын ЭСЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны үр дүнд Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлэх гэрээг байгууллаа. 

Ингэснээр 2025 оны хичээлийн жилээс эхлэн 40 хүртэл оюутан АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар боллоо.


Энэхүү хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуур нь:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  • 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT, TOEFL PBT/ITP эсвэл дүйх IELTS оноотой байх;
  • АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.