Монгол Улсад үүссэн коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр 11 дүгээр сард гадаадаас иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгүүдийг хойшлуулжээ.

Энэ талаар МИАТ компани "Улсын Онцгой Комиссоос гадаад улс орнуудаас нутаг буцах иргэдийг тээвэрлэх тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан шийдвэр ирүүллээ. Бидэнд УОК-оос Тусгай үүргийн дараагийн нислэгийн хуваарь ирүүлсэн даруйд та бүхэнд мэдээлэл хүргэх болно" хэмээн мэдээллээ.