“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байр руу нүүлгэн шилжүүлжээ.

Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гал гарсан гэнэ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хордсон 78 хүүхэд хүргэгдсэн бөгөө эмнэлэгийн анхан шатны тусламж яаралтай тусламж үзүүлжээ. Одоогоор нэг хүүхэд сэхээнд байгаа аж.

Угаартаж хордсон хүүхдүүдтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл очиж уулзсан бөгөөд эрчимтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг хүссэн байна.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 185 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг юм.