HBO сувгаар олны хүлээлтийг үүсгэсэн “Game of Thrones” цуврал өнөөдрөөс цацагдаж эхэлсэн билээ.

Тус шоуны 8-р улирлын төгсгөлийн цувралд НBO сувагтай хамтран “Oreo” жигнэмэгээс аваад вискиний брэнд хүртэл хамтран ажиллахаар болжээ. Хичнээн брэндүүдтэй хамтарч байгааг таамаглаж байна уу?

НBO дэлхий дахинд 100 гаруй лицензтэй хэмээн мэдэгдсэн нь телевизийн түүхэнд уг цувралыг хамгийн олон лицензтэй програм болгожээ. Нээлтээс өмнө хамтран ажиллагчдын сонирхолтой, хөгжилтэй, содон хамтын ажиллагааны хэсгээс толилуулж байна.

МGM Резорт


Лас Вегас дахь “Bellagio”-ийн гайхалтай усан оргилууд нь энэ долоо хоногт “Хаадын тоглоом” киноны алдарт дуунаас сэдэвлэгдсэн байна.

Аdidas

Хамтын ажиллагааны дүнд уг брэнд нь “Westeros”-ийг санагдуулсан пүүзийг худалдаанд гаргасан байна. Цувралын өнгө төрх спорт гутлаар илэрхийлэгдсэн нь зургаан төрлийн загвартай “Ultra Boost 4.0” ба 180 доллараар тус бүр худалдаалагдах ажээ.

Улаан загалмай


Улаан загалмайн нийгэмлэг нь тус цувралын цуст түүхийг илэрхийлэхдээ хүмүүсийг цусаа хандивлахыг уриалжээ. Хэрвээ энэ сард амжиж уг үйл ажиллагаанд оролцвол “Game of Thrones”-ны постерийг хүлээн авахаас гадна бүрэн хэмжээтэй төмөр титэм хожих уралдаанд оролцох боломжтой болно.

Mountain Dew

Уг ундааны лааз нь хүйтэнд Arya Stark-ийн үхлийн жагсаалтыг илчилдэг. Брэнд нь ид шидийг үргэлжлүүлэн хар хэрээг илгээн (жүжигчин  Raven-Symoné) Нью Йоркийн оффисуудаар уг мессежийг хүргэсэн байна.

Oreos

Туг жигнэмэгийн “limitededition” буюу тусгай савлагаатай хязгаарлагдмал хэвлэлтэй жигнэмэг нь лангуунуудад “Хаадын тоглоом” цуврал эхлэхээс өмнө луу (Targaryens), чоно (Starks), арслан (Lannisters), Цагаан Вокер зэрэг дөрвөн өвөрмөц дизайнтайгаар худалдаалагдаж эхэлсэн байна.

Brewery Ommegang


Нью-Йорк хотод байрладаг шар айрагны үйлдвэр нь HBO-тай олон жилийн хамтын ажиллагааны нэг хэсэг болох “For The Throne” нэртэй шинэ шар айраг гаргажээ. Энэ сарын эхээр 9.5%-тай уг шар айраг худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шар айрагны амт нь "амтат соёолж, зөгийн балын амт"-ыг хослуулсан хэмээн үйлдвэрлэгчид тайлбарлажээ.

Бейсболын “Major League”

MLB нь HBO-тай хамтран жижиг тоглоомон хүнийг бүтээсэн ба тэдний дуртай маскот нь “Iron Throne” буюу титэм зүүсгэлтэй байна.

Эх сурвалж: https://www.adweek.com