ТУНИС ./CGTN/. Газар Дундын тэнгист Тунис руу явж байсан завь лхагва гарагт осолдсоны улмаас 86 цагаач амиа алдсан тухай Олон улсын байгууллагаас пүрэв гарагт мэдэгджээ.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, Ливи улсаас Газар Дундын тэнгисээр дамжин Тунист хүрэхээр явж байсан цагаачдын завь осолджээ. Гурван хүн амьд үлдсэн байна.

Тус байгууллагын Тунис дахь дарга Лорена Ландогийн хэлснээр, Тунисийн загас агнуурын усан онгоц цагаачдын живсэн завиас дөрвөн хүнийг аварсан ч үлдсэн хүмүүсийг хайгаад олоогүй байна. Аврагдсан дөрвөн хүний нэгийх нь биеийн байдал хүнд байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Үлдсэн гурван хүнийг Тунисийн орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг