Судлаачид генетикийн өөрчлөлттэй тахиаг бүтээсэн нь үе мөчний болон зарим хорт хавдрын эсрэг бодисыг агуулсан өндөг гаргах гэнэ.

Эмийн бодисыг үйлдвэрлэснээс тахиаг өндөглүүлсэн нь 100 дахин хямд зардалтай аж.

Эрдэмтэд судлаачдын үзэж буйгаар эмийг худалдааны зорилгоор үйлдвэрлэсэнтэй тэнцэх хэмжээний өндгийг гарган авах боломжтой юм байна.

Тахиа нь фермийн мал, амьтадтай харьцуулахад анхаарал бага шаарддаг, өвчлөл багатай гэж Эдинбург дахь Рослин Технологийн доктор Лиса Херрон дурьджээ. Мөн тэрээр "Тахиа яаж өндөг гаргадаг уу, тэр л журмаар өндөглөнө. Энэ үйл явц нь тахианы эрүүл мэндэд нөлөөлөхгүй, бүх зүйл зарчимын дагуу л үргэлжилнэ" хэмээжээ.

Эрдэмтэд өмнө нь генетикийн хувьд өөрчлөгдсөн ямаа, туулай, тахианы сүү, өндөгийг уургийн эмчилгээнд хэрэглэх боломжтойг судалжээ. Тэдний хэлснээр энэхүү шинэ туршилт нь илүү үр өгөөжтэй бөгөөд өмнөх оролдлогуудаас үр ашигтай аж.

"Тахиа үйлдвэрлэх нь эмийн үйлдвэрээс 10-100 дахин бага зардалтай байдаг тул үйлдвэрлэлийн нийт зардлыг хамгийн багаар тооцоход 10 дахин бууруулах боломжтой" хэмээн Др.Херрон мэдэгджээ.

Хамгийн том хэмнэлт нь тахианы саравч ажиллуулах нь өндөр хэмжээнд ариутгагдсан үйлдвэрлэлийн өрөөнүүдийг ажиллуулахаас хамаагүй хямд зардалтай гэнэ.

Ихэнх өвчиний шалтгаан нь хүн өөрөө хангалттай уураг эсвэл химийн бодисыг үйлдвэрлэдэггүйгээс үүсдэг. Тиймээс уг өвчнийг дутагдсан уургийг нь агуулсан эмийн бодисоор эмчлэх боломжтой. Эдгээр эмийг эмийн үйлдвэрүүд синтетик аргаар үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэхэд маш өндөр зардалтай байдаг. Др. Херрон болон түүний хамт олон хүний уураг үйлдвэрлэхэд оролцдог генетикийг тахианы цагаан уураг үйлдвэрлэдэг ДНХ-д суулгаж өгснөөр зардлыг хэмнэх аргыг олжээ.

Одоогийн байдлаар өндөг нь судалгааны түвшинд явж байгаа учраас дэлгүүрүүдээр зарагдаж эхлээгүй гэж BBC агентлаг мэдээлжээ.


Эх сурвалж: https://www.bbc.com