Х.Оргил
05 сарын 21, 2020
Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 14 настай, эмэгтэй хүүхэд өчигдөр 11:30 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага өгсөн байна.
Дуудлагаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн үр дүнд охиныг 20:50 цагт сумын төвөөс хойд зүгт 5 км-т оршуулгын газраас эсэн мэнд олж ээж Г-т хүлээлгэн өгсөн гэж тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.