МОСКВА/Variety/. “Хаадын тоглоом” цувралыг бүтээсэн найруулагч Дэвид БениоффДэниел Бретт Уайсс нар ирэх 2022 онд дэлгэцнээ гарах “Оддын дайн” киноны дараагийн ангийг хийнэ. Энэ тухай “Walt Disney” компанийн захирал Роберт Айгерын хэлснийг “Variety” сэтгүүл иш татан мэдээлжээ.

“Хаадын тоглоом” цуврал киног бүтээснээрээ алдартай Дэвид БениоффДэн Уайсс нартай бид гэрээ байгуулсан” хэмээн тэрбээр хэлжээ. 

Оддын дайны 9 дүгээр анги буюу “Star Wars: The Rise of Skywalker” кино энэ онд дэлгэцнээ гарах юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг