Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн,  байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ой тохиож буй. Уг баярыг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээ:

Монгол Улсын бахархал, ирээдүй болсон бяцхан үрс, багачууддаа болон хүүхэдтэй ажилладаг, хүүхдийг хамгаалдаг, хүүхдэд үйлчилдэг хүүхдийг дэмждэг бүх л байгууллага, хамт олон, эцэг эхчүүд, хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын хүүхдүүд зорилго нэгт хамтран зүтгэгч нартаа Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөн түүхт 96 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Хүүхэдтэй хувь заяагаа холбосон хүн бүрийн үйлс нь гийж, буян заяа нь үргэлж дэлгэрч байх болтугай!