МОСКВА. /АиФ/. Ром хотын эрх баригчид жуулчдад тавьдаг хоригийн жагсаалтаа өргөтгөжээ.


“Орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд хуучин дүрэм журмуудыг шинэчилж байна” хэмээн Ром хотын зөвлөлийн Аюулгүй байдлын газрын орлогч дарга Марко Кардилли мэдэгджээ. 


Шинэ дүрэм журамд зааснаар, эрэгтэй жуулчдыг олон нийтийн газар цээж нүцгэн явахыг хоригложээ. Түүнчлэн гүүрний хашлаганд цоож өлгөх, дурсгалт газруудын ойролцоо савласан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглосон байна. 


Мөн аялал жуулчлалын томоохон объектуудад тасалбар авахаар зогсож буй иргэдийн урт дараалал үүссэн газар худалдаа хийхийг хоригложээ. 


Өмнө нь зуутын дарга шиг хувцаслан хотоор явах, усан оргилуур дотор сэлэх, оройн цагаар архи согтууруулах ундаа ууж суухыг хориглосон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг